Нийслэлд 5331 гүний худаг байна

Хуучирсан мэдээ: 2013.11.22-нд нийтлэгдсэн

Нийслэлд 5331 гүний худаг байна

Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Туул, Сэлбэ, Дунд голын усны урсацыг нэмэгдүүлэх, сэргээх, гадаргын усыг хуримтлуулах усан сан, цөөрөм байгуулж, хот орчмын голын ай сав газар, гол, булаг, шандыг хамгаалж, ногоон байгууламжийг байгуулна гэж тусгасан. Энэ үйл ажиллагааг хэрэгжүүлэх зорилгоор нийслэлийн нутаг дэсгэр дээрх бүх төрлийн гүний худгийн  тооллогыг  Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/621 дүгээр захирамжийн дагуу явуулж дуусжээ.

Тооллогоор нийслэлийн нутаг дэвсгэр дээр байгаа өрх, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшлийн бүх төрлийн гүний худгийг хамруулан гүний худаг бүрийг нэг бүрчлэн тоолсон бөгөөд нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд нийт 5331 худаг байна гэсэн дүн гарсан байна.  Нийслэлийн статистикийн газраас өгсөн мэдээллээр нийт худгийн 89.6 хувь нь буюу 4 774 худгийг өрх, аж ахуйн нэгж, байгууллагууд ашигладаг гэжээ. Энэ удаагийн тооллогоор Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт хамгийн их буюу 1 309 худаг тоолжээ. Тус дүүргийн  нийт худгийн 63.7 хувь буюу 835 худаг нь зөвхөн 19, 20 хорооны нутаг дэвсгэрт буюу зуслангийн газарт байдаг юм байна. Зуслангийн болон гэр хороолол, газар тариалан эрхлэх нутаг дэвсгэр бүхий Баянзүрх, Сонгинохайрхан Сүхбаатар,Хан-Уул дүүрэгт нийт худгийн 83.3 хувь нь байдаг юм байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж