Могой жилийн шилдгүүд шагналаа гардаж авлаа

Хуучирсан мэдээ: 2014.02.03-нд нийтлэгдсэн

Могой жилийн шилдгүүд шагналаа гардаж авлаа

“Тийн ялгуусан” хэмээх Усан могой жилд
амжилт бүтээлээр дүүрэн байж, ажил үйлсээрээ манлайлсан салбар бүрийн
шилдгүүдэд аймгийн удирдлагууд шагналыг нь гардуулан өглөө.

Аймгийн ЗДТГ-ын дарга Д.Түвшинжаргал
аймгийн тэргүүний сум, баг, хэлтэс агентлаг, “Тэргүүний ажилтнууд”,
аймгийн сайн малчин, тэргүүний тариаланч, тэргүүний тариаланч хамт олон,
тэргүүний фермер, тэргүүний хоршоо, мөнгөн төлийн эздийг танилцуулж
цаашдынх нь ажилд өндөр амжилт хүссэн юм. Мөн энэ үеэр аймгийн Засаг
дарга Ж.Жамъянтив нутгийн түмэндээ хандаж сар шинийн мэндчилгээ
дэвшүүллээ.

Өнөөдөр дээрх салбар бүрийн шилдгүүдээс шилдэг хэлтэс агентлаг, “Тэргүүний ажилтнууд” шагналаа гардаж авлаа.

Хэлтэс агентлагуудыг үндсэн 10 үзүүлэлтээс
гадна 1. Аймгийн 90 жилийн ойг тохиолдуулан хийсэн 9 бүтээлч ажил 2.
Байгууллагын дарга нарын хурлын ирц, үүрэг даалгаварын биелэлт 3.
Хяналт-шинжилгээ, үнэлгээний зөвлөмжийн биелэлт 4. Нутгийн захиргааны
байгууллагуудын ажлын уялдаа холбоо гэсэн 4 үзүүлэлтийг нэмж дүгнэжээ.
Ингээд Л.Ванганы нэрэмжит ХЖТеатр тэргүүн байр, Цагдаагийн газар дэд
байр, Эрүүл мэндийн газар, ГХБХБГазар гутгаар байранд шалгарч
Өргөмжлөл,  200.000-500.000 төгрөгөөр шагнагдлаа.

Аймгийн “Тэргүүний ажилтан”-д бүх сумаас
салбар тус бүрт тодорхойлолт, материал ирүүлснээс 2013 оны Улс төрийн
албаны тэргүүний ажилтнаар Баянтэс сумын Засаг дарга Чойжингийн
Бямбадорж, Төрийн захиргааны албаны Тэргүүний ажилтнаар Улсын бүртгэлийн
хэлтсийн дарга Халтарын Баярлхагва, Төрийн тусгай албаны Тэргүүний
ажилтнаар Хилийн цэргийн 0277-р ангийн захирагч Доржсүрэнгийн Нямсүрэн,
Эрүүл мэндийн Тэргүүний ажилтнаар Нөмрөг сумын эмнэлгийн эрхлэгч, их эмч
Жүгдэрийн Дармааням, Боловсролын Тэргүүний ажилтнаар Улиастай сумын 1-р
цэцэрлэгийн эрхлэгч Ширнэннямын Батмөнх, Соёл урлагийн салбарын
Тэргүүний ажилтнаар ХЖТеатрын дарга асан Шарын Доржжүгдэр, Биеийн тамир
спортын байгууллагын Тэргүүний ажилтнаар аймгийн Цагдаагийн газрын дэд
ахлагч Сандагдоржийн Будхүү, Татвар, санхүү, банк, статистикийн
Тэргүүний ажилтнаар Аймгийн ЗДТГ-ын СТСХ-ийн Ерөнхий санхүүч
Баянжаргалын Энхтүвшин, Хяналтын байгууллагын Тэргүүний ажилтнаар
Аймгийн Аудитын газрын аудитор Данхарын Оюунжаргал, Худалдаа,
үйлчилгээний албаны Тэргүүний ажилтнаар “Яруу Эрдэнэ” хоршооны дарга
Лхагважавын Мөнхбаяр, ХХАА, Байгаль орчны Тэргүүний ажилтнаар Үйлдвэр,
хөдөө аж ахуйн газрын бодлого зохицуулалтын газрын дарга, аймгийн
Ерөнхий агрономич Амаржаргалын Батсуурь, Үйлдвэр, аж ахуйн нэгжийн
Тэргүүний ажилтнаар “Завхан Баялаг” ХХК-ны технологич Мангалсүрэнгийн
Алтанцэцэг, Оны онцлох хүнээр Их-уул сумын харъяат, Монгол улсын гарьд
Батнасангийн Гончигдамба, Төрийн бус байгууллагын Тэргүүний ажилтнаар
Бизнес эрхлэгч Эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Пүрэвжалын Мэндээ,
Нийгмийн хамгааллын Тэргүүний ажилтнаар Аймгийн Халамжийн хэлтсийн
мэргэжилтэн Даваалхачингийн Хүсэл нар шалгарч тус бүр Өргөмжлөл, 100.000
төгрөгөөр шагнагдлаа.

Ийнхүү улиран одож буй 2013 онд өрнүүн их амжилтаар дүүрэн байж, ажил
үйлсээрээ бусдыгаа манлайлан түүчээлсэн нийт хамт олон, тэргүүний
ажилчдадаа аз жаргал, эрүүл энхийг хүсч, угтан ирж буй Ялгуусан хэмээх
Модон морь жилдээ улам их амжилт гаргахын ерөөлийг талбия.

Эх сурвалж: www.zavkhan.gov.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж