Амны зугаа болсон Сочигийн асуудал

Хуучирсан мэдээ: 2014.02.07-нд нийтлэгдсэн

Амны зугаа болсон Сочигийн асуудал

Сочигийн олимпын зохион байгуулалт, бэлэн байдалтай холбоотой нэгэн твиттер хаяг нээгджээ. Тэр нь @SochiProblems  буюу Сочигийн асуудлууд гэх нэртэй.  ОХУ-ын талаас олимпийн бүтээн байгуулалтад 51 тэрбум ам.доллар зарцуулсан гэх ч зочдыг хүлээн авах зочид буудлууд гүйцэд ажилд ороогүй. Олимпийн зочид, ялангуяа олон улсын сэтгүүлчид цоргоноос гоожих зэвтэй ус, зарим өрөө нь бүр усгүй, хэрэв ус гоожвол нүүрээ битгий угаагаарай, хорт бодистой гэх сануулга, гудамжинд хаа сайгүй холхих золбин ноход, цахилгаан шат ажиллахгүй үед ядаж шат ч байхгүй гээд олон зүйлийг шүүмжилж байгаа нь Монголын твиттерчдийн ч сонирхлыг татаж байлаа.

Ер нь голдуу баримттай зурагнуудыг түгээсэн байв. Жишээ нь “Сайн мэдээ нь Сочид интернэт байна. Муу мэдээ гэвэл таазан дээрээс нь задгай утаснуудтай унжиж байна” “Бор шар өнгийн ус гоожиж, суултуураа ч гүйцэт бэхлээгүй”  “Өрөөнийхөө хаалгыг онгойлгох гэтэл бариул нь хугарчихжээ”. “Савласан зөгийн бал нь зөгийтэйгээ”. “Шугамд холбоогүй суултуур”, “Тээш хадгалах өрөөндөө золбин муур “тэжээдэг” юм байна. “Олимпийн биатлоны төв дэх эрэгтэйчүүдийн угаалгын өрөө нь нэг өрөөнд хоёр жорлонтой”. “Явган хүний зам дагуух муу усны нүх нь таггүй”. “Үсний сэнсийг скочоор тогтоосон байна”. “Шөнийн 04:30 цагт өрөөнийх нь хаалгыг гаднаас нь онгойлгоод орон дээр хүн хэвтэж байгаад хараад үг дуугүй яваад өгчээ. Түүнчлэн өрөөндөө эргэж ирэхэд хаалгыг нь онгойлгочихсон байв” гэх зэргээр жиргэцгээсэн байв. Эдгээр сэтгэгдлүүдийн нэлээд хэсэг нь 00-ийн өрөөтэй холбоотой байсан бөгөөд олимпын бэлгэдлийг суултуураар орлуулсан зураг, зэрэгцээ суултууран дээр сууж зургаа авахуулах “сочистайл” ч гэх егөө бий болжээ.

Манай жиргээгийн шигшээгийнхэн ч Сочигийн талаар жиргэцгээж:

“Сочигийн олимпын бэлтгэл ажил ч естой аугаа оросыг гутаав уу, яав”

“Сочи явсан хүмүүст зүлгэн дээр сууж болохгүй шүү, будагтай гэж анхааруулаарай хөө. Бас 00 орохдоо гурван найзыгаа дагуулж оруулах боломжтой гэж :D”

“Сочи ямар ч байлаа гэсэн түүхэнд сочи 2014 гэж бичигдэж үлдэнэ. Бусад жижиг сажиг алдаа оноо нь мартагдаад л өнгөрнө шүү дээ”

“Дургүйд хүчгүй гэгчээр оросуудаас өө хайгаад л. энэ барууныхан! Олимп дууссаны дараа түүхэнд байхгүй сайхан олимп боллоо гэж шаагих вий дээ”

“Утаагаа яая гэж байж нэг л их СОЧИ-д санаа зовцгоосон улсууд…"

“Сочи олимпд 2 тамирчин оролцох юм байна. Тэднийг дагаж 28 хүн явна. Тэд яах гэж байгаа юм бол…”

“Сочи бэлтгэл муутай байх шиг..Путин ууртай байж магадгүй..Манай хүн тийм үед нь очоод зөв биз ээ”

“Тэр гудамжинд байгаа онгорхой нүх нь яг л Улаанбаатарынх шиг юм даа” гэх зэргээр сэтгэгдэл үлдээжээ.

Цахим БОЛЖМОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж