• Зурхай

“Оргил өөд” клубын залуус мянган зул өргөжээ

2014 оны 2 сарын 22

Уулын спорт, явган аяллын “Оргил өөд” клубын гишүүд өнөөдөр Алтай таван богд ууланд осолдож, таалал төгссөн Гавьяат тамирчин, ахмад уулчин Л.Болдбаатарын гэгээн дурсгалыг хүндэтгэж, хойчийн буянд зориулан 1000 зул өргөжээ.

Уулчид, уулын спорт сонирхогч залуусыг эгнээндээ нэгтгэсэн тус клубынхэн “Бэтүб” хийдэд буян хурсан энэхүү ёсыг үйлдсэн байна.

Гавьяат тамирчин Л.Болдбаатар нь 8000 метрт авирсан Монголын анхны уулчин, уулын спортын шилдэг тамирчин байлаа. Тэрээр Алтайн таван богд, Малчин ууланд авиралт хийж яваад осолдож, таалал төгссөн юм.

Б.ЭНХ




АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна