Америк Хятадаас илүү аюултай

Хуучирсан мэдээ: 2014.03.03-нд нийтлэгдсэн

Америк Хятадаас илүү аюултай

Генийн Өөрчлөлттэй Хүнс буюу олон улсын нэршил GMO-ын тухай дурьдахгүй байж чадсангүй. Нэг ёсондоо өөр эх үүсвэртэй молекулыг организмд шилжүүлэн шинэ найрлага, шинж тэмдэг гарган авдаг энэ процесс анх АНУ-д буй болж байжээ. Бидний хамгийн их итгэдэг эрх чөлөөний Америк орон шүү дээ. Гэтэл бид өдгөө биотехнологи хэмээх бүхэл бүтэн шинжлэх ухааны салбар болтлоо хөгжчихөөд байгаа энэ бизнесийг үүсгэн байгуулагч Америк орны хүнсний дэлгүүрээс хэр их зүйл худалдан авдаг билээ дээ. Эрдэмтэд өдийг хүртэл энэ зүйл хүн төрөлхтний бие физилогид ямар эерэг болон сөрөг үйлчлэл үзүүлэхийг хэлж чадаагүй л сууна. Олонх нь хүнийг антибиотикууд мэдрэх чадваргүй болгоод зогсохгүй  генийн удмын санд сөрөг нөлөө үзүүлэн, гажигтай, эмгэгтэй хүүхдүүд төрөх аль эсвэл үргүй ч болох аюултай гэж анхааруулж байна.

Би урд хөршийнхний тахианы махны аж ахуйдаа генетикийн өөрчлөлтөөр дөрөв таван хөлтэй болгосон тахианы зургийг үзэж эгээтэй л ухаан алдчихсангүй. Зарим хүмүүс Америк тахианы мах нь арай ийм биш байх ч гэх юм. Яг үнэндээ, арай боловсон нэрлэгдээд байгаа биотехнологи буюу ГӨХ үйлдвэрлэлийн дэлхийн зах зээлийн талаас илүү хувийг өнөө сайн нэрт АНУ дангаар эзлэж байна. ГӨХ-ын эх нутаг болсон Америкаас бусад ийм төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа Япон, Европын холбооны орнуудад GMO гэсэн гурван үсгийг шошгон дээрээ заавал ч үгүй тавих хуультай байдаг. Манай орны хувьд дөрөвдүгээр сараас мөрдөгдөх хүнсний тухай хуульд импортоор орж ирэх ГӨХ бүтээгдэхүүнүүдийг бүртгэн, био аюулгүй байдлын асуудал эрхэлсэн газраас олон нийтийн сайтаар мэдээллэх гэнэ. Харин Америкаас орж ирдэг тахианы мах гэлтгүй ер нь бүх л төрлийн хүнсний бүтээгдэхүүнд  ГӨХ-ын гар хүрээгүй гэж байхгүй л болов уу? Учир нь тэд ГӨХ гэх шошго тэмдэглэгээ хийхгүй байх ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ улс. Цаашлаад хүн төрөлхтөн бидэнд АНУ юуг санал болгоод байна вэ?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж