Б.Ганболд 25-т бариалав

Хуучирсан мэдээ: 2014.03.12-нд нийтлэгдсэн

Б.Ганболд 25-т бариалав

“Сочи-2014” паралимпийн наадам тав дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр цанын болон уулын цанын төрлүүдэд нийт есөн багц медалийн эзэд тодорно.

Эх орноо төлөөлөн Сочийн цасан замд уралдаж буй Б.Ганболд өнөөдөр чөлөөт тэшилтийн 1000 м-н зайд 4:26.65 минутийн амжилтаар 25-т бариалав. Энэ зайд 35 тамирчин оролцсоноос 12 нь шигшээ тэмцээнд шалгараад байна. ОХУ-аас долоо, Украинаас хоёр, Франц, Финланд, Японы тамирчид шалгарсан байна.

Монгол Улсын тамирчин Б.Ганболд тэмцээний гурав дахь өдөр (03.10)
сонгомол техникийн 20 км-ын зайн уралдаанд 1:04:01 цагийн амжилтаар XIV
байр эзэлсэн. Түүний хувьд тэмцээний сүүлийн өдөр буюу энэ сарын 16-нд
дундын зай 10 км-т өрсөлдөж, тэмцээнээ дуусгана.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж