“Тусгаар тогтнол, газар шороо” наадам эхэллээ

Хуучирсан мэдээ: 2010.06.27-нд нийтлэгдсэн

“Тусгаар тогтнол, газар шороо” наадам эхэллээ

Чингүнжавын нэрэмжит “Тусгаар тогтнол, газар шороо” яруу найргийн наадмын хоёрдугаар шат өнөөдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд эхэллээ. Тус наадамд “Болор цом”-ын эзэн Д.Урианхай, А.Эрдэнэ-Очир, Б.Галсансүх, Ш.Лхамноржмаа,  тэргүүтэй 30 найрагч шүлгээ уралдуулж байна. Наадам энэ сарын 29-нийг хүртэл үргэлжлэх юм.  Нэмж дуулгахад, эдгээр яруу найрагчийн дотроос есөн яруу найрагчийг шалгаруулж, тус бүр нэг сая төгрөгөөр урамшуулах аж.
Б.Анхаа
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж