“Ногун” цуврал комиктой уулзаарай

Хуучирсан мэдээ: 2014.05.30-нд нийтлэгдсэн

“Ногун” цуврал комиктой уулзаарай

Өхөөрдөм бяцхан үрст минь эх дэлхий, байгаль орчны тухай мэдээлэл өгч, хайрлан хамгаалах тухай зөвлөх нэгэн шинэ бүтээл гарсныг та мэдсэн үү. Энэ бол “Ногун” цуврал комик юм.

Байгаль орчин ногоон хөгжлийн яам болон "Монгол Контент" ХХК хамтран “Ногун” цуврал зурагт зохиолыг гарган уншигч багачуудын хүртээл болгоод буй.

Номын бүх дэлгүүр болон “Номин” супермаркетийн салбаруудаар худалдаалж буй “Ногун” цуврал өнгө төрх, агуулгаараа хүүхэд багачуудын төдийгүй томчуудын талархлыг хүлээгээд байна.

Тэгвэл Хүүхдийн баяраар зохион байгуулдаг урлаг соёлын арга хэмжээний үеэр “Ногун” цуврал комиктой уулзах боломжтой боллоо.

Тодруулбал,
-Зургадугаар сарын 1-ний өдөр Чингисийн талбайд болох өдөрлөг,
-Тавдугаар сарын 31-нээс зургадугаар сарын 2-ныг дуустал Улсын драмын эрдмийн театрт,
-Тавдугаар сарын 29-нөөс 31-ний хооронд Улаанбаатар чуулга дээр,
-Тавдугаар сарын 29-нөөс ирэх сарын 2-ныг дуустал АСА циркт тоглох “Оросын Одойчуудын циркийн тоглолт”-ын үеэр номын худалдаа явуулахаар боллоо

Та удахгүй болох Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр бяцхан үрсдээ “Ногун” цувралаар оюуны хөрөнгө оруулалт хийгээрэй.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж