Дөрвөн сая ам.доллараар онгоц түрээслэнэ

Хуучирсан мэдээ: 2010.06.28-нд нийтлэгдсэн

Дөрвөн сая ам.доллараар онгоц түрээслэнэ

Иргэний нисэхийн ерөнхий газарт өнөөдөр “МИАТ”-ын удирдалагууд Турк Усас онгоц түрээслэх талаар хуралдаж байна.

“МИАТ” компанийн А310-300 онгоц эвдэрч, тус компанийн техникийн албаны дарга Ё.Энхтөрд хариуцлага тооцож, ажлаас нь өөрчилсөн.
 
Гэвч эвдэрсэн онгоцыг засах боломжгүй тул тус компанийн удирдлагууд жуулчид ихээр ирдэг зуны оргил цагийг алдах гээд байгаа учир 70 хоногийн хугацаатайгаар онгоц түрээслэхээр яриа хэлэлцээ хийж байгаа бололтой. Турк улсаас 4,0 сая доллараар онгоц түрээслэх гэж байгаа мэдээллийн дагуу тодруулахад “Энэ талаар эцсийн хариу гараагүй байна. Бид хуралдаж, ярилцаж байна” гэв.  
Ямартаа ч “МИАТ”-ийн шинэ удирдлагууд 4,0 сая доллараар онгоц түрээслэх нь үнэн бололтой.

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж