Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдөр

Хуучирсан мэдээ: 2014.06.12-нд нийтлэгдсэн

Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдөр

National Geographic Mongolia

Иргэний дайны дараа АНУ-д ажиллах хүч юу юунаас ч илүү хэрэгтэй болов. Байгалийн баялаг, шинэ ололт, аж үйлдвэржилт хүчээ авч хүүхдүүдийг үйлдвэрт ажиллуулж эхэлжээ. Үйлдвэрийн ажил хүнд хэцүү, цалин багатай ч гэр бүлдээ нэмэр болох гэж ажиллахаас өөр сонголт тэдэнд байсангүй. 1890 онд 15 нас хүрээгүй үйлдвэрийн ажилчдын тоо 1.5 сая байсан бол 1910 онд 2 сая болон өсчээ.

Цагаачлан ирэгсэд хүүхдүүдээ сургуульд сургахын оронд ажилд оруулдаг байв. Үүнээс гадна бизнес эрхлэгчид хүүхдүүдийг ажилд авах тун дуртай. Учир нь тэд маш бага цалингаар, ур чадвар шаардахааргүй жижиг ажлуудыг гүйцэтгэдэг бөгөөд тэдний бяцхан гарт үйлдвэрийн жижиг багажнууд гайхалтай тохирдог ажээ.

Үйлдвэрийн ажил эрүүл мэндэд маш муу. Хүүхдүүдийн ихэнх нь эцэж турсан байх энүүхэнд. Бүр заримынх нь өсөлт зогсож, нуруу нь хүртэл бөгтгөр болжээ. Уурхай, хөвөн даавууны үйлдвэрт ажилладаг хүүхдүүд сүрьеэ болоод уушгины бусад өвчнөөр өвчлөх нь их төдийгүй уртасгасан цагаар ажиллах тул сэтгэцийн болон биеийн ядаргаанд орон осолд өртөх нь өндөр байжээ.

Lewis Hine нь Америкийн социологич, гэрэл зурагчин юм. Түүний гэрэл зургууд АНУ-ын хүүхдийн хөдөлмөрийн хуулийг өөрчлөхөд хүчтэй нөлөөлсөн гэдэг. 1908 онд Үндэсний хүүхдийн хөдөлмөрийн комиссын гэрэл зурагчнаар ажиллаж хөдөлмөр эрхэлж буй хүүхдүүдийн зургийг авах болжээ. 1916 онд Комисс “Keating–Owen Act”-ийг боловсруулж хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийн хэд хэдэн заалтыг бий болгов. Үүнд, үйлдвэрт ажиллах хүүхэд хамгийн бага нь 14 настай байх, уурхайд ажиллах хүүхдийн бага нь 16 настай байх бөгөөд хамгийн ихдээ 8 цаг ажиллах ёстой гэжээ. Энэ бүхнээс үүдэн 1920 оноос хүнд хөдөлмөр эрхлэх хүүхдийн тоо эрс багассан юм.

Гэрэл зураг: Хөвөн даавууны үйлдвэрт ажиллах охид хөвгүүд жижиг биетэй учир нэхмэлийн суурь машин руу авиран орооцолдсон утсыг тайлж, хоосон дамар авахар тохиромжтой байдаг. АНУ, Жоржиа муж, Макон хот

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж