Монгол, Оросын иргэд харилцан визгүй зорчиж эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2014.10.16-нд нийтлэгдсэн

Монгол, Оросын иргэд харилцан визгүй зорчиж эхэлнэ

Монгол Улсын иргэд, Оросын Холбооны Улсын иргэд харилцан зорчих нөхцөлийн  тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг 2014 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр байгуулсан билээ.

Тус хэлэлцээр нь 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болох бөгөөд уг хэлэлцээрийн дагуу бүх төрлийн паспорттай хоёр улсын иргэд 30 хүртэлх хоногоор 2014 оны 11 дүгээр сарын 14-ны өдрөөс харилцан визгүй зорчих боломжтой болж байгаа юм.

Гэхдээ визгүй зорчих нийлбэр хугацаа нь тухайн иргэн анх орсон өдрөөс эхлэн 180 хоног буюу зургаан сарын хугацаанд 90 хоногоос илүүгүй байхаар заасан. Харин 30 хоногоос дээш хугацаагаар зорчих, оршин суух, хөдөлмөр буюу арилжааны үйл ажиллагаа эрхлэх бол зохих виз авна.

Эх сурвалж: mfa.gov.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж