Сонгуулийн хуулийг боловсруулах ажлын хэсэг хуралдана

Хуучирсан мэдээ: 2015.03.10-нд нийтлэгдсэн

Сонгуулийн хуулийг боловсруулах ажлын хэсэг хуралдана

УИХ-ын даргын захирамжаар Сонгуулийн тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулагдаж Ж.Батзандан гишүүн ахлахаар болсон юм. Тус ажлын хэсэг энэ долоо хоногт хуралдаж, сонгуулийн тогтолцооны талаар хэлэлцэхээр болсон байна.

МАН Засгийн газарт хамтрахдаа сонгуулийн одоогийн тогтолцоог өөрчлөх шаардлагатай гэсэн асуудлыг Ардчилсан намд тавьсан. Тэр хүрээнд УИХ дахь МАН-ын бүлэг 2016 оны УИХ-ын сонгуулийг можаритор хэлбэрээр буюу нэг тойрог, нэг мандат хувилбараар зохион байгуулах нь Монголын нөхцөлд илүү тохирно гэсэн байр суурь илэрхийлж эхлээд байгаа. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хувьд пропорцианаль тогтолцооноосоо ухарч болохгүй, болж өгвөл урагш харж 38:38 хувилбарыг сонгох ёстой гэсэн байр суурь барьж буй. ИЗНН болон МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгийн хувьд одоогийн холимог тогтолцоогоо хадгалах ёстой гэсэн байр суурьтай байгаа юм.

Тиймээс Сонгуулийн хууль ямар байдлаар боловсруулагдах вэ, түүнийг УИХ дэмжиж батлах уу гэдэг нь улс төрийн намуудын хувьд хамгийн халуун сэдэв болоод байна.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж