"Хан ресурс"-ын дарга Монголд нас баржээ

2015 оны 4 сарын 24

12.00 цаг:

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийнтөвийн дарга, цагдаагийн хошууч Б.Баатархүү

 

Уран орборлолтын компани "Хан ресурс"-ын дарга Жим Доак Монголд нас барсан хэргийн талаар Цагдаагийн ерөнхий газраас мэдээлэл хийлээ.

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийнтөвийн дарга, цагдаагийн хошууч Б.Баатархүү "Энэ сарын 23-ны 08:40 цагт Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд байрлах “Blue Sky” зочид буудлын 16 давхрын ... дугаар өрөөнд хүн нас барсан тухай дуудлагын дагуу тус дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн очиж шалгасан. Одоогоор хэргийг СБД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна" гэв.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс урьдчилсан байдлаар "Цогцост гадны ямар нэгэн нөлөөгүй. Ил шарх байхгүй.  Өвчний улмаас нас барсан" гэсэн дүгнэлт гаргаад байгаа аж.

Шүүх эмнэлэг цогцост задлан шинжилгээ хийж байгаа ба нарийн шинжилгээний хариу 14 хоногийн дараа гарах юм байна.

Хувийн нууцтай холбоотой тул түүнийг ямар ажлаар Монголд ирсэн талаарх мэдээллийг ЦЕГ-ын зүгээс өгөх боломжгүй гэлээ.


Уран орборлолтын компани "Хан ресурс"-ын дарга Жим Доак Монголд нас барсан тухай гадны хэвлэлүүд мэдээлжээ.

59 настай Жим Доак өчигдөр /IV.23/ "Blue Sky3 зочид буудлын өрөөндөө нас барсан байсныг буудлын ажилчид анх олсон байна.

Одоогоор "Хан ресурс" компанийн зүгээс энэ хэрэгт мэдэгдэл хийгээгүй байна. Харин Канадын засгийн газраас  тус улсын иргэн Монголд нас барсныг баталжээ.

Түүнийг гадны нөлөөтэй амиа алдсан уу, үгүй юу гэдгийг задлан шинжилгээгээр тогтоох аж.

Канадын Хан Ресурс компанийн хувьд 2009 оноос хойш Дорнод аймагт ураны олборлолт явуулахаар ажиллаж байсан юм. Харин 2011 оны эхээр Монголын Засгийн газар Хан Ресурс компанийн ураны ордын лицензийг цуцалсны дараа тус компани олон улсын Арбитрийн шүүхэд хандаж Монголын Засгийн газраас 326 сая ам.доллар нэхэмжилсэн байдаг.

Харин Арбитрын шүүх энэ оны эхээр шийдвэрээ гаргаж, Монголын Засгийн газар Хан Ресурс компанид 100 орчим сая ам.доллар төлөх шийдвэр гарсан юм.

Өөр нэг эх сурвалжийн мэдээллээр Хамгийн сүүлийн мэдээллээр энэ сарын 21, 22-нд Хан Ресурс компанийн захирал Жим Доак тэргүүтэй тус компанийн удирдлагууд Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгчидтэй уулзсан гэх мэдээлэл байна.

 

Эх сурвалж: Coast Reporter

Б.АНХТУЯА

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна