19 рашаан сувилал магадлан итгэмжлэлтэй

2010 оны 7 сарын 19

Урин дулааны улирал ирж, хүмүүс агаар салхинд амрахыг эрхэмд үзэж байна. Амрахын сацуу биеэ эрүүлжүүлж, чийрэгжүүлэхийн тулд рашаан сувилалыг зоригсод ч цөөнгүй. Манай улсын хувьд аливаа өвчнийг анагаах шидтэй рашаан ус, шавар элбэг. Тэдгээрийг бараадан байгуулсан сувиллын газар ч мундахгүй их. Харин тэднээс тун цөөн нь Эрүүл мэндийн байгууллагын магадлан итгэмжлэлтэй байдаг. Магадлын итгэмжилсэн рашаан сувиаллаар үйлчлүүлэх хүсэлтэй хүмүүсийн олонх нь ахмад настнууд. Тэд магадлан итгэмжилсэн сувиллаар үйлчлүүлсэн тохиолдолд сувилуулсан зардлынхаа 50 хувийг буцаан авдаг. Ахмад настнуудаас гадна хөгжлийн бэрхшээлтэй иргэд ч энэ хөнгөлөлтийг эдлэх эрхтэй. Харин магадлан итгэмжлээгүй сувиллын газарт амарсан бол төрөөс олгож буй 50 хувийг хөнгөлөлт үйлчилдэггүй. Тиймээс бид энэ удаа 2010 оны байдлаар магадлан итгэмлэлтэй 19 рашаан сувиллын жагсаалтыг хүргэж байна.