Аж үйлдвэрт баримтлах бодлогоор хэлэлцүүлэг өрнүүлнэ

Хуучирсан мэдээ: 2015.05.07-нд нийтлэгдсэн

Аж үйлдвэрт баримтлах бодлогоор хэлэлцүүлэг өрнүүлнэ

Засгийн газраас Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого батлах тухай УИХ-ын  тогтоолын төслийг өнгөрсөн  хоёрдугаар сард УИХ-д өргөн барьсан юм. Тэгвэл тус тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл ажлын хүрээнд УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо, Аж үйлдвэрийн яам хамтран энэ сарын 13-нд Төрийн ордонд хэлэлцүүлэг зохион байгуулахаар болжээ.  

Хэлэлцүүлэгт оролцох хүсэлтэй мэргэжлийн холбоод, ТББ-ууд Аж үйлдвэрийн яамны Стратеги бодлого төлөвлөлтийн газрын 52-265139, 52261586 дугаарын утсанд холбогдож мэдээлэл авах боломжтой юм байна.

Г.НАРАН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж