“Тал нутгийн Монгол” гүйлтийн тэмцээн болж байна

Хуучирсан мэдээ: 2015.07.26-нд нийтлэгдсэн

“Тал нутгийн Монгол” гүйлтийн тэмцээн болж байна

19 дэх удаагийн “Тал нутгийн Монгол” олон улсын марафон гүйлтийн тэмцээн Төв аймгийн нутаг Өндөр довд өнөөдөр болж байна. Олон улсын марафон гүйлтийн нийгэмлэг, Япон улсаас манай улсад суугаа Элчин сайдын яамтай хамтран зохион байгуулж буй тус тэмцээнд БНСУ, БНХАУ, Япон, Монгол орны 500 гаруй тамирчин оролцохоор бүртгүүлжээ. Тэмцээн 5 км, 10 км, 21 км-ын зайд болох юм. Манай улсаас Гавьяат тамирчин Б.Сэр-Одоос бусад шилдгүүд энэхүү тэмцээнд хурд сорьж байна.

“Тал нутгийн Монгол” тэмцээн ДАШТ-ий өмнө, Монголын хөнгөнатлетикийн холбооны 55 жилийн ойн хүрээнд болж буйгаараа онцлог болж буйг зохион байгуулагчид онцлов. Уламжлал ёсоор 21 км-т түрүүлсэн тамирчинд даага бэлэглэх аж. Тэмцээний дүнг эргэн хүргэх болно.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж