Өршөөлийн хуулийг хэрэгжүүлэх комисс байгуулав

2015 оны 8 сарын 12

Хууль зүйн байнгын хороо хуралдаж, Өршөөлийн хууль батлагдсантай холбогдуулан хуулийг хэрэгжүүлэх Комисс байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв.


Өршөөлийн тухай хуулийг Засгийн газраас өргөн барьж, УИХ өчигдөр хаалттай дэгээр хэлэлцэн, баталсан. Өршөөлийн хууль нь батлагдсан өдрөөсөө буюу өчигдрөөс эхлэн мөрдөгдөж байгаагаараа онцлог юм.

Хуулийг хэрэгжүүлэх Комиссыг Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат ахлах бөгөөд комиссын бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Су.Батболд Ц.Оюунгэрэл нар багтжээ.

Өнөөдрийн байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Д.Оюунбаатар нар хууль хэрэгжүүлэх комиссын бүрэлдэхүүнд Өмгөөлөгчдийн холбоо, ЦЕГ-ын дарга, ХЭҮК-ийн төлөөлөл байх ёстой гэсэн санал гаргасныг байнгын хорооны гишүүд дэмжсэн юм.

Байнгын хорооны дүгнэлтийг УИХ-ын чуулганд гишүүн Л.Болд танилцуулахаар тогтлоо.

Д.ЦЭЦ

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна