Монголын бөө мөргөлийн тухай лекц болно

2010 оны 7 сарын 29

UB Паласын коцертийн их танхимд өнөөдөр 19.00 цагт “Монголыг бөө мөргөл, өв соёл, уламжлал” лекц  болох нь ээ. BTV, МУИС-ийн Нийгэм-соёлын антропологийн тэнхим хамтран зохион байгуулж буй тус лекцээр бөө, бөө мөргөл гэж юу болох, мөн Монголын соёлын уугуул өв, өвөг дээдсийн тэнгэр дээд ухаан, ёс заншил, ертөнцийг үзэх үзлийг иргэдтэй хуваалцан тэдний үзэл бодлыг сонсох аж. Лекцэнд бөө судлаач Д.Бадарч, Д.Бум-Очир, Т.Дагвадорж нар илтгэл тавин урилгаар ардын жүжигчин, морин хуурч Ч.Батсайхан, гавъяат жүжигчин Ж.Баттөмөр, соёлын тэргүүний ажилтан Л.Баяр-Эрдэнэ, яруу найрагч А.Эрдэнэ-Очир, “Алтан ураг” хамтлаг оролцсон ардын урлагийн тоглолт болно.

Г.Даша
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна