Монгол ба Төв Азийн орнуудын цэргийн хүчин чадал

Хуучирсан мэдээ: 2016.02.24-нд нийтлэгдсэн

Монгол ба Төв Азийн орнуудын цэргийн хүчин чадал

 

ОХУ-ын CA-News сайт Төв Азийн орнуудын цэргийн хүчний инфографикийг гаргажээ. Тоо баримтыг Global Firepower гэдэг жил тутам гаргадаг цэргийн хүчний чансааны жагсаалтаас авсан байна.

 

Global Firepower чансааг гаргахдаа, хүн амын  тоо, цэргийн алба хаах насныхан, хуурай газар, агаар, далай тэнгист байлдааны ажиллагаа явуулах техник, чансаанд хамрагдагсдын газар нутгийн байрлал зэргийн бараг 50 хүчин зүйлийг авч үзжээ.

 

Уг чансааны 54-т Узбекистан, 66-д Казахстан, 78-д Кыргызстан, 81-д Тажикстан, 85-д Монгол, 90-д Туркменстан бичигджээ.

 

Инфографикт улс орны цэргийн зардал нийт төсвийнх нь хэдэн хувийг эзэлж байгааг тусгасан байна.

 

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж