Британийн эмч сэргээшээр 150 тамирчдыг хангаж байв

Хуучирсан мэдээ: 2016.04.04-нд нийтлэгдсэн

Британийн эмч сэргээшээр 150 тамирчдыг хангаж байв

Марк Бонар

 

Их Британийн эмч Премьер-лигийн хөлбөмбөгчдийг оролцуулан 150 гаруй тамирчинг  сэргээшийн эмээр хангаж байсан тухай The Sunday Times сонин бичжээ.

Лондоны хувийн  эмнэлэгт ажилладаг 38 настай эмч Марк Бонарын үйлдлийг нууцаар бичлэгт буулгасан байна. Сэтгүүлчдийн эрэн сурвалжлах үйл ажиллагааны явцад эмч спортын дээд амжилт тогтооход хэрэгтэй хууль бус эм тариаг тамирчдад бичин олгож байсан нь тогтоогджээ. Спортын одод хэдэн мянган фунт стерлингийн эмийг түүнээс худалдан авчээ.

The Australian хэвлэлийн мэдээгээр, Бонар Лондоны Найтсбриж дүүргийн Omniya нэртэй эмнэлэгт ажилладаг бөгөөд энэ эмнэлэг нь залуужуулах үйлчилгээ эрхэлдэг аж. Эмнэлгээр үйлчлүүлэгсдийг спортын од гэж мэдээгүй хэмээн мэдүүлж байгаа гэжээ.

ОХУ-ын хөнгөн атлетикчдийн сэтгээшийн дуулианы талаар баримтат кино гаргасан Германы ARD телевиз удалгүй Их Британийн тамирчдын сэргээш хэрэглэсэн тухай киног үзүүлнэ гэж зарлав. Уг материал The Sunday Times сонин ба  ARD телевизээр цацагдана гэж Зеппельт бичсэн байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж