Волейболын &#34С&#34 зэрэглэлийн УАШТ болно

Хуучирсан мэдээ: 2016.04.13-нд нийтлэгдсэн

Волейболын &#34С&#34 зэрэглэлийн УАШТ болно

Волейболын спортыг сонирходог залуусыг эрүүл, идэвхитэй амьдралд уриалан, волейболын спортоор хичээллүүлэн багийн ажиллагаанд сургаж, эрүүл чийрэг, шинэ залуу тамирчдыг нээн илрүүлэх зорилготойгоор Монголын Волейболын Залуучуудын холбооноос волейбол сонирхогчдын дунд уламжлал болгон зохион байгуулдаг “С” зэрэглэлийн тэмцээн энэ сарын 29,30 болон ирэх тавдугаар сарын 1-ны өдрүүдэд болох юм байна.  Тус тэмцээнд,

  • МВЗХ-ны Д зэрэглэлийн тэмцээнд эхний 4 байранд орсон багууд 
  • Албан байгууллага, хувь хүн 
  • Хөдөө орон нутаг, дүүргийн шигшээ багийн тамирчид
  • Мэргэжлийн бус тамирчид
  • Хөдөө орон нутгийн волейболын холбоод 
  • Цол зэрэг аваагүй одоо тоглож байгаа тамирчид 
  • МВХолбооны Клуб Хаврын Намрын Тэргүүнд оролцоогүй тамирчид 
  • 35-с дээш насны тамирчидад клубын тамирчин цол зэрэг хамаарахгүй.
  • Сүүлийн 2 жил мэргэжлийн тэмцээнд оролцоогүй бол оролцон тоглох боломжтой аж.

 Тэмцээний техникийн зөвөлгөөн энэ сарын 25-нд 19:00 МЗХ-ны хурлын зааланд болох юм байна. 

НЭГ.ТЭМЦЭЭНИЙ ЗОРИЛГО

 Монголын Волейбол сонирхогчдыг A,B,C,D ангилалд оруулан тэнцвэртэй тэмцээн уралдааныг зохион байгуулах. Залгамж халааг бэлтгэх. Шат дараалалтай зэрэглэл ахих боломжыг бүрдүүлэх. Сум, Хөдөө орон нутаг, Дүүрэг хотод амьдарч буй залууст тэмцээн оролцох боломжыг бүрдүүлэх, багийн ажиллагаанд сургаж, шинэ залуу тамирчдыг нээн илрүүлж нийтийн биеийн тамир спортыг хөгжүүлхэд тэмцээний зорилго оршино.

ХОЁР. ТЭМЦЭЭН ЯВАГДАХ ГАЗАР ХУГАЦАА, ТЕХНИКИЙН ЗӨВӨЛГӨӨН

  • Тэмцээн явагдах газрын Техникийн зөвөлгөөн дээр жич зарлана. 04-р сарын 29,30-5 сарын 01-ны өдрүүдэд зохион байгуулагдана. 90111191, 99961111
  • Техникийн зөвлөгөөн 2016 оны 4-р сарын 25 ны 19:00 МЗХолбоо Хурлын танхимд болно.
  • Багуудын мэдүүлгийг МВЗХ-ны мэдүүлгийн маягтын дагуу удирдамж гарсан өдрөөс хойш урьдчилсан байдлаар 4 сарын 22ны 20:00 цагаас өмнө. mvya1info@gmail.comхаягаар хүлээн авна. Тэмцээний эрхийн төлбөр 300,000 төгрөг.
  • Баг тус бүр доод тал нь 8-12 хүний бүрэлдэхүүнтэй байна. Багийн тооноос хамаарч тоглолтын оноо тоглолтын системийг гаргана. Хөдөө орон нутгаас ирж буй тамирчид албан ёсоор урьдчилан мэдэгдэх ба, мэдүүлгийг урьдчилсан байдлаар ирүүлсэн байна. Мэдүүлэг бүрэн байх

 

ГУРАВ. ТЭМЦЭЭНИЙ ЗЭРЭГЛЭЛ

  • МВЗХ-ны Д зэрэглэлийн тэмцээнд эхний 4 байранд орсон багууд оролцож болно.
  • Албан байгууллага, хувь хүн баг бүрдүүлэн орж болно.
  • Хөдөө орон нута, дүүргийн шигшээ багийн тамирчид
  • Мэргэжлийн бус тамирчид
  • Хөдөө орон нутгийн волейболын холбоод зааврын дагуу баг оролцуулж болно.
  • Цол зэрэг аваагүй одоо тоглож байгаа тамирчид орж болно.
  • МВХолбооны Клуб Хаврын Намрын Тэргүүнд оролцоогүй тамирчид оролцож болно.
  • 35-с дээш насны тамирчидад клубын тамирчин цол зэрэг хамаарахгүй.
  • Сүүлийн 2 жил мэргэжлийн тэмцээнд оролцоогүй бол оролцон тоглож болно.

ДӨРӨВ. ШАГНАЛ УРАМШУУЛАЛ

4.1 Тэмцээн амжилттай оролцсон 1,2,3 дугаар байр эзэлсэн багуудад өргөмжлөл, медаль мөнгөн шагнал, ангилал тус бүрт шилдэг эрэгтэй эмэгтэй тамирчдыг шалгаруулна.

 МОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБОО

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж