“Ардчилал 20” Завхан аймагт

Хуучирсан мэдээ: 2010.08.18-нд нийтлэгдсэн

“Ардчилал 20” Завхан аймагт

Ардчилсан намаас зохион байгуулж буй “Ардчилал 20” бүсийн чуулга уулзалт өнгөрөгч амралтын өдрүүдэд Архангай аймгийн Тамирын хөндийд болсон. Харин дараагийн ээлжид Завхан аймагт “Ардчилал 20” бүсийн чуулга уулзалт зохион ;gh,явуулахаар болсон байна. Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг болон намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат мөн Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн дарга Ч.Сайханбилэг тэргүүтэй УИХ-ын зарим гишүүд маргааш Завхан аймгийг зорихоор болжээ. Бүсийн чуулга уулзалтыг өмнө нь зохион явуулж байсан ч энэ удаагийн чуулга уулзалт Ардчилалын 20 жилийн ойн хүрээнд болж байгаагаараа онцгой ач холбогдолтой гэж үзэж байгаа гэнэ.

Б.Алт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж