Дунд сургуульд татварын тухай хичээл заана

Хуучирсан мэдээ: 2010.08.22-нд нийтлэгдсэн

Дунд сургуульд татварын тухай хичээл заана

2010-2011 оны хичээлийн жилээс эхлэн ЕБС-иудад татварын ерөнхий ойлголт олгох хичээл орохоор болжээ. Уг хичээлийг эхний ээлжинд Баянзүрх дүүргийн 79, Чингэлтэй дүүргийн 24, Амгалан цогцолбор, Сүхбаатар дүүргийн нэгдүгээр сургуулийг сонгож, бага дунд ангиудад орох юм байна.

Харин хөдөө орон нутгаас Төв аймгийн Эрдэнэ сумын 11 жилийн сургууль болон аймгийн төвийн дөрөвдүгээр сургуулийн хүүхдүүд татварын тухай заах бөгөөд татварын талаарх мэдлэг олгох сурах бичиг нь хэвлэгдэн бэлэн болоод байгаа гэнэ.

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж