Ардчилсан нам гишүүдээ сургана

Хуучирсан мэдээ: 2010.08.30-нд нийтлэгдсэн

Ардчилсан нам гишүүдээ сургана

Ардчилсан намаас 20 жилийнхээ ойн хүрээнд хийж буй  томоохон ажлын нэг нь Анхан шатаа сонсох аяны хүрээнд зохион байгуулж байгаа бүсчилсэн чуулга уулзалт аж. Бүсчилсэн чуулга уулзалтын үеэр тэд анхан шатны нэгжүүдийн уялдаа холбоог сайжруулах,  хамтарч ажиллах тал дээр түлхүү анхаарлаа хандуулжээ. Харин ирэх аравдугаар сард Ардчилсан намынхан анхны шатны гишүүдээ сургалтад хамруулахаар төлөвлөөд байгаа гэнэ. Энэ ажил гишүүдээ Удирдлагын академид мэргэжлийг нь дээшлүүлэх чиглэлээр сургахаас эхлэх ажээ.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж