Г.Нандинзаяа IX байр эзэллээ

2016 оны 8 сарын 11

Бразилийн Рио-де-Жанейро хотноо болж буй Зуны Олимпийн XXXI наадмын зургаа дахь өдрийн тэмцээн эхэллээ. Буудлагын төрөлд ОУХМ Г.Нандинзаяа өрсөлдөж, IX байр эзлэн шигшээ буудлагад хараахан багтаж чадсангүй.

"Рио-2016" олимпийн 50 метрийн 3-н байдлаас 60 сум буудах эмэгтэйчүүдийн дасгалд нийт 37 буудагч буудсанаас ОУХМ Г.Нандинзаяа 582 оноогоор IX байрт шалгарлаа. 8-р байрын буудагчтай үндсэн оноо тэнцсэн ч контроль оноогоор шилдэг наймд багтаж чадсангүй.

Олимпийн наадамд анх удаа оролцсон М.Нандинцэцэг IX, XIV байрт шалгарсан амжилтыг үзүүллээ.

Б.БАДМАА

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна