Азийн буудагчид Иранд чуулав

2016 оны 12 сарын 15

Хийн буудлагын Азийн аварга шалгаруулах тэмцээн Иран улсын Тегеран хотод арванхоёрдугаар сарын 5-7-нд боллоо. Дэлхийн 14 улсын 271 тамирчин оролцсон тус тэмцээнд ОУХМ О.Есүгэн ганцаараа эх орноо төлөөлөв. Тэрбээр урт бууны дасгалд 408,7 оноогоор есдүгээр байрт шалгарсан байна. 

Монголын буудлага спортын холбоо 2014 онд таван шvvгчийг олон улсын шvvгчийн сургалтанд хамруулж бэлтгэсэн ба тус тэмцээнд олон улсын шvvгч Д.Лхамсvрэн шүүгчээр ажиллажээ. Нэгэн үе урт бууны шилдэг тамирчин явсан ОУХМ Д.Лхамсүрэн нь Монголын буудлагын тvvхэнд төрсөн анхны эмэгтэй олон улсын шvvгч юм.

Б.ЭНХ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна