Б.Шижирбатын үзүүлбэр “Дэлхийн шилдэг”-т багтжээ

2016 оны 12 сарын 28

“Авьяаслаг Монголчууд-2016” шоуны шилдэг оролцогчдын нэг  Б.Шижирбатын үзүүлбэр “Дэлхийн шилдэг үзүүлбэр”-т багтсан байна.

Тэрбээр “Авьяаслаг монголчууд” шоуны эхний шатанд андынхаа  дурсгалдаа зориулан компьютер графиктай хослуулсан бүжгээр олны сэтгэлийг хөдөлгөсөн. йХарин шоуны хоёрдугаар шатанд аав, ээждээ цагийг дэмий өнгөрүүлээгүй гэдгээ баталж, дэлхийн тайзнаа эн зэрэгцэхүйц авьяастай гэдгээ гэр бүлийнхэндээ болон монголчууд, дэлхий дахинаа харуулж чадсан билээ.

Авьяаслаг залуу маань “Авьяаслаг монголчууд-2016” шоуны шигшээ тоглолтын үеэр монгол соёмбо, алтан гэрэгэтэй бүжгийн үзүүлбэр сонирхуулж, гайхашруулсан юм.

Тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Голландын алдарт дижи Сэм Фэлт хамртан ажиллах санал тавьсан. Мөн Энэтхэг, Америк, Герман, Британи, Швецарь зэрэг улсаас хамтран ажиллах санал авсан” талаар дурдсан байна.

Ингээд “Дэлхийн шилдэг үзүүлбэр”-т багтсан түүний үзүүлбэрийг хүргэе.

А.СҮРЭН

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна
/*