Үнсгэлжингийн шаахайны өсгийний өндөр хэд вэ?

2017 оны 1 сарын 4

Их Британийн Лестерийн хүрээлэнгийн физикчид Үнсгэлжин тун хэврэг болор шаахайгаа гэмтээлгүйгээр ордноос гүйн зугтаж чадах байсан уу гэдгийг тооцоолжээ.


Үнсгэлжин шөнө дундын 12.00 цагаас өмнө хааны ордноос гэртээ эргэн ирсэн байх ёстой байсан. Хожигдож байгаагаа мэдсэн охин болор шаахайтай ордны урт шатаар доош гүйдэг. Ингэж гүйхдээ болор шаахайгаа гэмтээлгүйгээр ордноос гарч чадах уу гэсэн асуултад Лестерийн хүрээлэнгийн эрдэмтэд алжаал тайлах  үедээ  хариулахаар оролджээ.

Үлгэрийн номын чигмэглэсэн зураачид Үнсгэлжингийн шаахайг нарийхан өндөр өсгийтэйгөөр зурдаг. Шаахай нь болор, бас тэгж хурдан гүйж байхад даралтын улмаас өсгий нь хагарах ёстой.

Үнсгэлжингийн биеийн жинг 55 кг, 36 размерийн гутал өмсдөг гэж тооцжээ. Үнсгэлжингийн хөл 28,5 килопаскалиар даралт үүсгэнэ. Болор 330 мегапаскаль даралтыг даана. Ийм их ялгаа нь үлгэрийн баатарт ашигтай биш болж байна. Явахад нь хөлний үзүүлэх даралтын талбай гүйлтээр хэдэн зуун удаа багасах учир өсгий заавал хагарах ёстой аж.

Үлгэрийн баатрын болор шаахайг жононд бүтнээр нь үлдээн үлгэрийг үргэлжлүүлэхийн тулд Үнсгэлжингийн болор шаахайн өсгийн өндөр 1,5 см байх ёстой гэнэ. Лестерийн хүрээлэнгийн болор шаахайн өсгийн өндөр гэх мэтийн зугаатай тооцоонууд хийсэн судалгааны материалыг Journal of Physics Special Topics сэтгүүлийн сүүлийн дугаараас харж болох ажээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна
/*