Хүүхдийн өвчлөлийн дуудлага шинэ жилээр нэмэгджээ

2017 оны 1 сарын 4

Өнгөрөгч шинэ жилийн баярын өдрүүдэд хүүхдийн өвчлөлийн дуудлага нэмэгдсэн байна. Тухайлбал, өмнөх жилээс 4.8 хувиар нэмэгдсэн хэмээн Түргэн тусламжийн 103 төвөөс мэдээллээ. Баярын өдрүүдэд нийтдээ 644 хүүхдийн дуудлага ирсэн нь өмнөх оноос 4.8 хувиар их байжээ. Мөн өвчилсөн хүүхдийн тоо ч нэмэгдсэн үзүүлэлт гарсан байна. Өнгөрсөн жил эмч дуудлагаар очиж үзсэн 631 хүүхэд байсан бол энэ жил дээрх тоо 1031 болж нэмэгджээ. Мөн зөвлөгөө авсан хүүхдийн тоо өмнөх жил 986 байсан бол энэ жил 3042 болж нэмэгдсэн байна.

Б.ЗАЯА

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна