2017 онд хаашаа аялбал сонирхолтой вэ?

Боливийн давст нуур, Патагония болон Канадын уулаар төмөр замын аялал хийхийг #travelgoals гэж нэрлэх болжээ.

Шинэ он эхлэхээр “шинэчлэгдэх синдром” амьдралд өөрийн эрхгүй урган гарч ирдэг. Хаашаа аялж, юу үзэх талаар бодож байгаа бол та адал явдал өдөөсөн дараах аяллуудын талаар мэдэхэд илүүдэхгүй.

Хужирт Уюни, Боливи

Жуулчдад Өмнөд Америк хэзээд сонирхолтой. Далайн төвшнөөс дээш 3650 метрт байрладаг дэлхийн хамгийн том давст нуурын үлдэц энд бий. “Explora” гэх аялал жуулчлалын агентлаг Чилийн Атакама цөлөөс эсвэл Потосигаас (Боливи) долоо хоногийн аялал зохион байгуулдаг ажээ. Аль ч хувилбарыг нь сонгосон хоёр хоногийг “Explora” хужирт лагерьт, гурав хоногийг Атакама хуурай цөлд өнгөрүүлэх боломжтой.

Атакама цөлийн уулс, Чили

Хужир тогтсон Уюни, Боливи

Патагония, Чили

Чилид нухацтай амаръя гэвэл Патагонид очих хэрэгтэй. Өмнөд Америкийн хамгийн гол жуулчны чиглэл бол Патагони. Цаг агаарын хувьд амрахад тааламжтай. Хөл хөдөлгөөн бага, байгальд илүү ойр. “Торрес-дель-Пайны” үндэсний хүрээлэнд буудлын сонголт олон бий. “Awasi Patagonia” буудлыг жуулчид ихэвчлэн сонгодог.

“Торрес-дель-Пайны” үндэсний хүрээлэнгийн дархан газрын уулс.

“Awasi Patagonia” буудал.

“Awasi Patagonia” буудал.

Торрес-дель-Пайны уулс

Хадат уулс, Канад

Энэ жил Канадад заавал очих шалтгаан бий. Учир нь Канад Улс 150 жилийн ойгоо өргөн тэмдэглэхээр бэлтгэж эхэлжээ. Нэгэнт тэнд очихоор төлөвлөсөн бол Канадын хадат уулсаар заавал аялаарай. Галт тэрэгний үйлчлэгчээс эхлээд аргаль, янгир, хар баавгай, хандгай, бүргэдийг хаанаас харж болохыг танд хэлээд өгнө. Галт тэргээр ууланд аялах шиг сонирхолтой зүйл үгүй. Хавцал хонгилоор гарч, үзэсгэлэнт байгальтай танилцах нь танд таатай байх болно. Хэрэв 21 хоногийн аялал хийвэл таныг Аляскад ч аваачина. Өдөртөө галт тэргээр аялж, шөнөдөө зам дагуух буудалд алжаал тайлах боломжтой.

Янгон, Паган, Мьянма

Олон жилийн турш хүний хөл хөдөлгөөнөөс хязгаарлагдмал байсан Мьянма өнөөдөр жуулчдын дуртай чиглэлийн нэг болжээ. Диваажингийн гэмээр сайхан байгальтай тус оронд буддын шашины эртний дурсгал олон байдаг. Шведагон хийдийн цогцолборуудтай танилцахаар жуулчид Янгон хотод их очдог болжээ. Бас нэг сонирхолтой чиглэл нь Паган. Нэгэн цагт энэ газар Паганы хаант улсын нийслэл байсан юм.

“The Strand Yangon” буудлын интерьер.

Паган дахь эртний хийдүүд

Носи-Анко, Мадагаскар

Мадагаскарын арлын амьтан, ургамлын 75 хувь нь зөвхөн энэ нутагт ургадгаараа онцлог. Тансаглал хүссэн жуулчдад зориулж Носи-Анко аралд “Miavana” аялал жуулчлалын цогцолбор байгуулсан нь аялагчдын анхаарлыг хэдийнэ татсан байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна
/*