Иогийн хамгийн сайн үнэлгээтэй үнэгүй апп

2017 оны 1 сарын 6

Орчин үед иог хийх дуртай хүмүүсийн тоо эрс нэмэгдэх болсон. Иогийн сургалтууд олноор бий болж, төлбөрт нь ч чамгүй ихийг төлөх болсон.

Тэгвэл иогийг заавал төлбөртэй сургалтаар сурах албагүй юм. Иогийн төрөл бүрийн аппликейшн, видео хичээлүүд интернэтээр дүүрэн үнэгүй байна. Үүнээс хэрэглэгчдээс хамгийн өндөр үнэлгээ авсан үнэгүй апп-ыг танилцуулж байна.

Энэ бол Daily Yoga нэртэй апп юм.

Уг апп нь 500 гаруй иогийн байрлалыг нарийвчилсан тайлбартайгаар багтаасан. Иог хийж байх үедээ сонсох дуу хөгжимтэй, хэрэглэгч өөрийн хүссэнээр дасгал хийх цаг минутаа сонгох боломжтой. Өндөр чанартай видео бичлэгүүдтэй зэрэг олон давуу талтай.

Т.МӨНХ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна
/*