Төмөр замын гармын замыг түр хязгаарлажээ

2017 оны 1 сарын 7

Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, төмөр замын 396 км-т байрлах гармын хойноос урагш чиглэлийн зорчих хэсгийн хөдөлгөөнийг 2017 оны нэгдүгээр сарын 6-ны өдрийн оройн 21 цагаас нэгдүгээр сарын 7-ны өдрийн өглөөний 07.00 цаг хүртэл түр хугацаагаар хязгаарлажээ.

Үүний улмаас урдаас хойш чиглэлийн зорчих хэсгийн хөдөлгөөнийг эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээнд оруулж зохицуулалт хийсэн байна.

Мөн жолооч нар энэ үеэр Баянгол дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэр ТЭЦ-4 буюу Эрчим хүчний гудамжаар зорчжээ.

А.СҮРЭН

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна
/*