Шинэчлэлийн мөрийн хөтөлбөрийн эргэн тойронд

2017 оны 1 сарын 7

С.Эрдэнэ: Юуны түрүүнд өнөөдөр энэ намыг эв нэгдэлтэй, хүчирхэг, Монголын улс төрийн тэргүүлэх хүчин болгох зорилго бол миний мөрийн хөтөлбөрийн гол цөм.

Ж.Батзандан: Ардчилсан намын бүтцийн хувьд оруулах шинэчлэл, үзэл санааны шинэтгэлийн асуудал, санхүүжилт, сахилга хариуцлагын шинэтгэл гээд хэд хэдэн зүйлээс мөрийн хөтөлбөр маань бүрдэж байна.

Н.Алтанхуяг: Ерөөсөө л нам гэсэн том хамт олноос гарч байгаа шийдвэр гишүүдээрээ л хэлэлцэгддэг байх ёстой. Боловсон хүчнээ бэлтгэхээс эхлээд бүхий л асуудал үүрийн гишүүдээс эхлэлтэй байх учиртай.

Лу.Гантөмөр: Ардчилсан нам өнөөдрийг хүртэл хийсэн алдаануудаа засах хэрэгтэй. Үүнийг эрс өөрчлөлт гэж байгаа юм. Хамгийн гол алдаа бол гишүүдээсээ холдсон, бас гомдоосон байна. Ард түмний итгэлийг алдсан байна. Тэр итгэлийг авахын тулд хөгжлийн хөтөлбөрийг маш зөв гаргах хэрэгтэй. Гишүүдийнхээ итгэлийг олохын тулд гишүүдийн нам болох ёстой. Бид ард түмний өмнө хариуцлагатай, эв нэгдэлтэй нам болох учиртай. Эв нэгдэл нь зарчим дээр гарч ирдэг байх ёстой.

Д.Эрдэнэбат: Би өнөөдөр Ардчилсан намын төлөө гэсэн уриатайгаар энэ сонгуульд оролцож байгаа. Ардчилсан намын эв нэгдлийн төлөө, монгол төрийн эв нэгдлийн төлөө, монгол түмний эв нэгдлийн төлөө гэдэг уриатай оролцож байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна