Автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

2017 оны 1 сарын 7

Өнөөдөр буюу нэгдүгээр сарын 7-ны өдөр замын хөдөлгөөнд оролцох автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.

Засгийн газрын шийдвэрийн дагуу 2016 оны арванхоёрдугаар сарын 30-ны баасан гаригийн ажлын өдрийг амралтын өдөрт шилжүүлсэн. Энэ өдрийг нөхөж нэгдүгээр сарын 7-ны бямба гаригт буюу өнөөдөр бүх нийтээр ажиллаж байгаа.

Энэ өдрийг ажлын өдөр болгон, шилжүүлсэн ч  5 болон 0 тоогоор төгссөн автомашин хөдөлгөөнд оролцохгүй гэсэн нь ташаа мэдээлэл гэдгийг Замын цагдаагийн албанаас мэдээлж байгаа юм.

А.СҮРЭН

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна
/*