Органик хүнсний талаар улсын байцаагчдад сургалт явуулав

2017 оны 1 сарын 7

“Органик хүнсний тухай” хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан МХЕГ-аас энэ тухай ойлголт, хуулийн ач холбогдол зэрэг асуудлаар “Органик хүнсний тухай хууль, органик хүнсний үйлдвэрлэлд тавигдах шаардлага” сэдэвт сургалтыг улсын байцаагчдад зохион байгууллаа. Сургалтаар салбарын яамнаас хийж буй ажил, дэлхийн улс орнуудын органик хүнс үйлдвэрлэлтийн байдал, органик хүнс үйлдвэрлэл үйлчилгээнд тавигдах шаардлагуудын талаар ХХААХҮЯ, МХЕГ, Хүнсний технологи, инновацийн төв зэрэг байгууллагуудаас мэдээлэл хийв.  

Сургалт цахимаар хийгдсэн бөгөөд аймаг, нийслэл, дүүргийн мал эмнэлгийн, таримал ургамал үр сортын, ургамал хорио цээрийн, хүнсний чанар стандартын хяналтын улсын байцаагчид, лабораторийн мэргэжилтнүүд хамрагдлаа.

Эх сурвалж: МХЕГ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна