Бээжин агаарын бохирдолтой тэмцэх аргаа эрчимжүүлэв

2017 оны 1 сарын 8

Бээжин хотын агаарын бохирдлын эсрэг цагдаа нар ажиллаж эхлэх гэнэ. Бээжин хотын даргын үүрэг гүйцэтгэгчийн захирамжаар агаарын бохирдолтой тэмцэх цагдаагийн багийг байгуулсан байна.  Байгаль орчны цагдаа нар Бээжин хотын агаарын бохирдолтод нэмэр болж буй задгай мах шарах газрууд, тоожилт  ихтэй автозамууд зэрэгт хяналт тавьж ажиллах аж.

Бээжин хотын агаарын бохирдол, өтгөн утаанаас үүдэн олон улсын болон дотоодын онгоцны нислэгүүд цуцлагдах болсон билээ. Түүнчлэн оршин суугчид хортой утаагаар амьсгалахгүйн тулд аль болох гэртээ байх хэрэгтэй болжээ. Улмаар Бээжин хотын удирдлагууд энэ онд нүүрсний хэрэглээг 30 хувиар бууруулж, үйлдвэр, станциудын тоог цөөлөх амлалт өгсөн юм. Түүнчлэн утаа ихээр ялгаруулдаг 300 мянган хуучин автомашиныг хөдөлгөөнд оролцохыг хориглосон байна.

Б.ТУЯА

ЭХ СУРВАЛЖ: ВВС

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна