Ном солилцох өдөрлөгийг бямба гариг бүрт зохион байгуулна

2017 оны 1 сарын 8

Нийслэлийн Соёл, урлагийн газар Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сантай хамтран “Номоо солилцъё” өдөрлөгийг Д.Сүхбаатарын талбайд зохион байгууллаа. Өдөрлөгт 300 орчим хүн оролцжээ. Өдөрлөгийн үеэр номоо солилцсон хүмүүст Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн уншигчийн үнэмлэх нээлгэх эрхийн бичгээр урамшуулав.

Энэхүү өдөрлөгийг цаашид сар бүрийн эхний 7 хоногийн бямба гаригт жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулж байхаар болжээ.

Б.БАТ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна
/*