Сонгуульд ажиллах хүмүүсийг сургалтад хамруулжээ

2017 оны 1 сарын 8

Ардчилсан намын даргаа сонгох сонгуулийн санал хураалт нэгдүгээр сарын 29-нд орон даяар нэгэн зэрэг зохион байгуулагдах юм. Одоогийн байдлаар аймаг, сумдын сонгуулийн салбар хороонд ажиллах гишүүдийг сургалтад хамруулж байна. Өнгөрсөн баасан гаригт Өвөрхангай аймагт сургалт зохион байгуулж, 15 сумын 85 гишүүнийг хамруулжээ. Ардчилсан намын даргын сонгуулийн хороо нийт 30 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж буй. Харин аймаг, дүүрэг, сумын 339 салбар хороо тус бүр 5 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

Б.БАТ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна