Сайн дурын даатгал төлөгчид гэрээгээ шинэчлээрэй

2017 оны 1 сарын 8

Сайн дурын даатгал төлөгчид шинэчилсэн гэрээнд хамрагдахыг Нийслэлийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын газраас анхааруулж байна. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 2017 оны нэгдүгээр 1-нээс 240 мянган төгрөг болсонтой холбогдуулан сайн дурын даатгал төлж байсан иргэд харьяа дүүргийнхээ Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст гэрээгээ шинэчлэн байгуулах шаардлагатай болж байгаа юм. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192 мянган төгрөг байхад сайн дурын даатгуулагч сард 23040 төгрөг төлдөг байсан бол одоо 28800 төгрөг төлөх юм байна.

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн онд 94 мянга 515 иргэн сайн дурын даатгалд хамрагджээ. Сайн дурын даатгалд хамрагдсанаар өндөр настан, тахир дутуугийн, тэжээгчээ алдсаны тэтгэвэр, жирэмсний болон амаржсаны, хөдөлмөрийн чадвараа түр алдсаны, оршуулгын тэтгэмж, хөдөлмөрийн чадвар сэргээхтэй холбоотой төлбөр, сувиллын хувьсах зардал зэргийг авах нөхцөл бүрддэг.

Б.ЗАЯА

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна