Усан спорт сургалтын төвийг маргааш дуудлага худалдаанд оруулна

2017 оны 1 сарын 8

НИТХ-аас 2017 онд долоон объектыг дуудлага худалдаагаар худалдах шийдвэрийг гаргасан. Тэгвэл эхний ээлжид Усан спорт сургалтын төв, Хан-уул дүүргийн Захирагчийн албаны хоёр барилга, тус дүүргийн 14 дүгээр хорооны Өрхийн эрүүл мэндийн төв зэрэг барилгуудыг маргааш буюу энэ сарын 9-нд дуудлага худалдаагаар худалдаалахаар болсон байна.Усан спорт сургалтын төвийг худалдаалах эхний үнэ 10 тэрбум 871 сая 620 мянган төгрөг бөгөөд дэнчингийн хэмжээ 1.08 тэрбум төгрөг аж.

Б.БАТ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна