“Боож үхлээ” утааны эсрэг жагсаал болно

2017 оны 1 сарын 8

Агаарын бохирдлын эсрэг дорвитой арга хэмжээ авахыг эрх баригчдаас шаардсан жагсаал хоёр дахь удаа үргэлжлэх гэж байна. “Утааны эсрэг аав ээж” холбооноос энэ сарын 28-ны бямба гаригт “Боож үхлээ” жагсаалыг хийхээр болсноо зарлалаа. Жагсаал 28-ны 12.00 цагт Сүхбаатарын талбайд болох юм байна. Иргэд жагсаалын талаарх мэдээллийг 88002839 дугаараас авах боломжтой аж.

Тэд өнгөрөгч арванхоёрдугаар сарын 26-нд жагсаал хийж, тодорхой шаардлагыг Ерөнхийлөгч, Засгийн газар, УИХ, нийслэлийн удирдлагуудад тавьсан юм. Харин энэ шаардлагын хариу арга хэмжээг хангалттай хийгээгүй гэж үзэн жагсаалаа дахин зохион байгуулах гэж байгаа гэлээ. Тэдний тавьсан шаардлагыг ЭНД дарж үзнэ үү.

Б.ЗАЯА

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна