Цасны улмаас Истамбулын 610 нислэг цуцлагджээ

2017 оны 1 сарын 8

Туркийн Истамбул хотноо цасан шуурганы улмаас өнөөдөр /2016.I.8/ олон зуун нислэг цуцлагдаж, Босфорын хоолойн усан онгоцны тээвэр зогсож, автозамын түгжрэл үүсчээ. Истамбул хотноо өнгөрсөн шөнө 65 см цас орсон байна.

Истамбулын Ататуркийн нэрэмжит олон улсын нисэх буудал болон Сабиха Гуксен нисэх буудалд “Turkish Airlines” компанийн 610 орчим нислэг цуцлагдсан аж.

Тус компанийн Малдив, Өмнөд Африк, Вьетнам зэрэг тив алгасан чиглэлийн нислэгүүдийг Сирийн хойд хэсэгт орших Газиантеп хотод газардуулах арга хэмжээ авчээ. Хүчтэй салхитай, үзэгдэх орчин хязгаарлагдсанаас өрсөлдөгч “Pegasus” компани 192 нислэгээ цуцалсан байна. Онгоцны нислэг цуцлагдсанаас 6000 орчим аялагч Истамбулын зочид буудлуудад саатжээ.

Цасан шуурга оройг хүртэл үргэлжилж, өдрийн температур хасах хэм руу буурахыг цаг уурчид анхааруулжээ.

Б.ТУЯА

ЭХ СУРВАЛЖ: AGENCE FRANCE-PRESSE

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна