А.Хишигдалай: Тэр бичлэгээс болж би үхэлтэй нь биш

2017 оны 1 сарын 8

Залуу дуучин А.Хишигдалайгийн банана идэж буй бичлэг сошиал сүлжээнд тарсан юм. Хайнгадуухан суугаад банана идэж буй дуучин бүсгүйн бичлэгийг үзсэн хүмүүс сошиал сүлжээнд янз бүрээр сэтгэгдлээ үлдээж байв. “Манай энэ хээгүй”, “Урлагийн хүн биеэ зөв авч явах хэрэгтэй” гэх мэтчилэн олон сэтгэгдлийг үзэгчид бичжээ. Тэгвэл дуучин бүсгүй өөрийн фэйсбүүк хуудаснаа энэ талаараа бичсэн байна. Тэрбээр “Намайг тэр зураг, бичлэгээ үзсэн үү юм хэлээч л гэхийн !!!! Би одоо яах вэ дээ? Ямар үхэлтэй нь биш !!! кк. Тэр яахав төрийн толгойд суугаа луйварчдаа л муул намайг муулаад утаа арилахгүй кккк” хэмээн бичжээ.

М.КЕЙТ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна