“Жаргаагүй нар” жүжгийг дахин тоглоно

2017 оны 1 сарын 8

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчдийн тавьсан “Жаргаагүй нар” түүхэн эмгэнэлт жүжгийг дахин тайзнаа тоглох гэж байна. Их зохиолч Д.Нацагдоржийн амьдралаас сэдэвлэсэн Ш.Гүрбазарын “Жаргаагүй нар” түүхэн эмгэнэлт жүжгийг дахин тайзнаа энэ сарын 19-22-ныг хүртэл тоглохоор болжээ. Нэгдүгээр сарын 19, 20-нд 19.00 цагт, 21, 22-нд 18.00 цагт тавих юм байна. Тасалбарын үнэ 10, 15, 20, 25 мянган төгрөгийн үнэитэй аж. Үзэгчид Улсын драмын эрдмийн театрын касс болон https://easyticket.mn/event.html/151/zhargaagui-nar хаягаар үнэгүй хүргүүлэх юм байна.

М.КЕЙТ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна
/*