300 орчим  хүн номоо солилцжээ

2017 оны 1 сарын 8

“Номоо солилцъё” өдөрлөгийг өчигдөр /2017.01.07/ Сүхбаатарын талбайд зохион байгуулсан билээ. Тэгвэл энэ үеэр 300 орчим хүн ирж, номоо солилцсон талаар нийслэлийн Соёл урлагийн газраас мэдээллээ. Иргэд ихэвчлэн түүх, уран зориолын номоо солилцжээ. Цаашид энэ өдөрлөгийг тогтмол зохиож байхаар болсон байна. Сар бүрийн эхний долоо хоногийн бямба гаригт жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулж байх зөвшөөрлийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас олгосон байна.

Б.ЗАЯА

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна