”Соёмбын барсууд” эхний хожлоо авлаа

2017 оны 1 сарын 7

Монголын Хөлбөмбөгийн Холбоо, Пепси брэндтэй хамтран хоёр дахь жилдээ зохион байгуулж буй "Пепси лиг"-ийн 3-р тойргийн эхний тоглолт "Соёмбын барсууд", "Арвис" клубуудын хооронд өрнөлөө.

Зургаан оноотой "Хоромхон", "Дэрэн" багууд энэ тойрогт оноолт таарсан тул "Арвис"-ын хувьд тэдэнрүү ойртох боломж үүсээд байлаа. Тэр ч утгаараа "Арвис" үндсэн цаг эхэлсэнээс хойш илүү санаачлагатай тоглолтыг үзүүлж, гоолын салхийг багийн ахлагч Б.Золбоо хүчтэй цохилтоор нээлээ. Гэхдээ "Армийн баг" бууж өгөхийг хүссэнгүй эн тэнцүү тоглолтыг үзүүлэн, нэгдүгээр үед 2:2-оор тэнцэв.

Харин шийдвэрлэх үед Д.Энхтүвшин дасгалжуулагчтай "Соёмбын барсууд" эргэн ирэлтийг хийж, 5-4 харьцаатайгаар өрсөлдөгчөө буулган авлаа. Лигийн анхны хожлоо авсан энэ чухал тоглолтод багийн гол тоглогчдын нэг П.Пүрэвсүх гурван гоол оруулж, тоглолтын шилдэгээр нэрлэгдлээ. Энэхүү тоглолтыг МХБХ-ны шүүгч Т.Галдансүх /ахлах/, Г.Сүх-Эрдэнэ /туслах/, О.Хишигтөмөр /3-р шүүгч/, Ц.Пүрэвдорж /Цагчин шүүгч/ нар шүүн явуулав.

ЭХ СУРВАЛЖ: МХБХ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна
/*