”Дэрэн” хаалгандаа гоол алдалгүй ”Хоромхон”-г хожлоо

2017 оны 1 сарын 7

"Пепси лиг 2016" тэмцээний хүрэл медалийн төлөө хүчтэй өрсөлдөөнийг үзүүлж байсан "Хоромхон", "Дэрэн" багууд 3-р тойрогт учраа тааран тоглолоо.

Хоёр баг өнгөрсөн жилийн "Пепси лиг"-т оноолт таарахдаа 7-7 харьцаатай тэнцэж байсан. Харин энэ удаагийн тоглолтод хөх өнгийн өмсгөлтэй "Дэрэн"-ийн хөвгүүд илүүрхэн, 4:0-ээр хожлоо. Тийнхүү "Дэрэн", "Хоромхон"-той хийсэн гурван тоглолтодоо /"Хүрхрээ" лиг, "Холбооны цом", "Пепси" лиг/ гоол алдагүйгээр буулган авлаа.

Тийнхүү "Дэрэн" лигийг есөн оноотойгоор тэргүүлэх эрхтэй болсон бол гурав дугаартай Б.Ууганбат хоёр гоол оруулан тоглолтын шилдэгээр нэрлэгдэв.. Энэхүү тоглолтыг МХБХ-ны 1 болон ОУХБХ-ны зэрэглэлтэй шүүгч Б.Хаш-Эрдэнээр ахлуулсан Э.Төмөр-Очир /туслах/, Б.Намсрай /3-р шүүгч/, Ц.Оюундарь /Цагчин шүүгч/ гэсэн шүүгчдийн баг дэнсэллээ.

ЭХ СУРВАЛЖ: МХБХ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна