”Унаганууд” хүчтэй өрсөлдөгчөө төвөггүй буулган авлаа

2017 оны 1 сарын 8

"Пепси лиг"-ийн өнгөрсөн жилийн аварга "Унаганууд", мөнгөн медальт "Хангарьд" клубууд энэ тойрогт учаа тааран тоглолоо.

Аваргын төлөө хүчтэй өрсөлдөөнийг үзүүлдэг хоёр багийн тоглолтыг ширүүн өрсөлдөөнтэй өрнөнө гэсэн таамаг байсан ч "Унаганууд" энэ таамгыг эвдлээ. Өнгөрсөн долоо хоногт Улаан Үүд хотод зохиогсдон "Кубок Горсовета" тэмцээнд оролцоод, урьд шөнө эх орондоо ирсэн "Унаганууд"-ын ядралтыг ашиглах "Хангарьд" боломж байсан. Гэвч тэрхүүү тэмцээн "Унаганууд"-д ядралт биш бэлтгэл болсон нь энэ тоглолтын эхний үед бүрэн харагдаж, С.Эрдэнэ-очир дасгалжуулагчийн шавь нар эхний хагаст 5:0-ээр илүүрхэв.

Хоёрдугаар үед "Унаганууд"-аас Э.Пүрэвдорж 24, 29, "Хангарьд"-аас Л.Батсүх 28, Ц.Мөнх-Эрдэнэ 35, О.Мижиддорж 37 нар гоол орууллаа. Тийнхүү өндөр ач холбогдолтой тоглолтын цаг дуусахад "Унаганууд" 7:3-аар хожлоо. "Унаганууд"-аас Э.Ганзориг, Э.Пүрэвдорж нар тус бүр гурван гоол оруулсанч тоглолтын шилдэгээр Э.Пүрэвдорж тодорлоо. Энэхүү тоглолтыг МХБХ-ны шүүгчид болох Э.Ариуболд /ахлах/, Э.Төмөр-Очир /туслах/, Т.Галдансүх /3-р шүүгч/, Б.Намсрайжав /цагчин/ нар шүүн явууллаа.

ЭХ СУРВАЛЖ: МХБХ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна