McDonald’s Хятад дахь хувиа зарахаар тохиролцлоо

2017 оны 1 сарын 10

Түргэн хоолны дэлхийн том сүлжээний нэг АНУ-ын McDonald's корпорац Хятад дахь хувиа зарах тохиролцоонд хүрлээ хэмээн Associated Press агентлаг мэдээллээ.

McDonald's эзэмшлийнхээ 80 хувийг 2,1 тэрбум ам.доллараар зарахаар болжээ. Citic групп болон тус группийн хөрөнгө оруулалтын Citic Capital компани хувьцааны 52 хувийг, харин The Carlyle Group 28 хувийг эзэмшихээр болсон байна.

Гэхдээ энэ шийдвэрийг Хятадын холбогдох дээд байгууллагууд хянан эцэслэх учиртай. Энэ хугацаа нь 2017 оны дундаас наашгүй ажээ.

Бэлтгэсэн А.ШАРАВ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна
/*