Харүмафүжи Митакэүмиг барсангүй

2017 оны 1 сарын 9

Японы мэргэжлийн сүмо бөхийн 2017 оны нэгдүгээр сарын барилдаан буюу Хацү башё Токио хотноо өчигдөр /2017.01.08/ эхэлсэн. Өнөөдөр хоёр дахь өдрийн барилдаан болж, ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж Митакэүмид ялагдлаа. Маэгаширагийн нэгээс босч барилдаж буй Митакэүми өчигдөр озэки Гоэйдог давсан бол өнөөдөр ёкозүна Харүмафүжигээр даваагаа ахиуллаа.

Өнөөдрийн барилдаанд Хакүхо Такарафүжиг, Какүрюү Шёохозаныг давлаа. Озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ комосүби Такаясүг барсангүй. Тэрүнофүжи өчигдөр Шёохозанд ялагдсан бөгөөд башёг амжилт муутай эхлүүллээ.

Митакэүмид эхний өдөр Озэки Гоэйдог давсан бол өнөөдөр ёкозүна Харүмафүжиг мөн дэвжээнээс гаргаж чадлаа. Фото 2017.01.08

Ч.БОЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна
/*